
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦААНДАА БАКАЛАВР, МАГИСТРЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу Дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат цэргийн алба хаагчид алба хаах хугацаандаа өөрийн сонгосон их, дээд сургуульд элсэн суралцах, урьд сурч байсан их, дээд сургуульдаа цахимаар үргэлжлүүлэн суралцах орчин нөхцөлийг бий болгон суралцуулж эхэллээ