loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН СУРАЛЦАГЧ, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ШАГНАН УРАМШУУЛЛАА  | HuduuMN

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 800 ОНОО АВСАН СУРАЛЦАГЧ, БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ШАГНАН УРАМШУУЛЛАА

2025-07-08

 “Элсэлтийн шалгалт зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2025 оны А/419 дүгээр захирамжаар “Элсэлтийн шалгалт”-ыг аймгийн хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Элсэлтийн шалгалтад 2025 онд төгссөн 661, өмнөх оны 95, нийт 756 шалгуулагч шалгагдсан. Үүнээс нийгэм судлалын хичээлээр 4 суралцагч, англи хэлний IELTS-ийн 7.5-8.0 оноог дүйцүүлэн 4 суралцагч, нийт 5 багшийн бэлтгэсэн, 8 суралцагч 800 оноо авч амжилт үзүүлсэн.

        Өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр амжилт гаргасан багш, суралцагчдыг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзан, шагнан урамшууллаа. Тус арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал элсэлтийн шалгалтад бэлтгэх явцын үр дүнгээс шалтгаалан багш нарыг урамшуулах, амжилт гаргасан багш, суралцагчдын урамшууллыг нэмэгдүүлэх, цаашид орон нутагт эрэлт хэрэгцээт мэргэжлээр амжилттай суралцаж буй суралцагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

        800 оноо авсан суралцагчид, бэлтгэсэн багш нартаа дахин баяр хүргэе. 

1.ЭШ-ийн Нийгэм судлалын хичээлээр шалгалт өгч, 800 оноо авсан 4 суралцагчийг бэлтгэсэн Сайншанд сумын 1-р сургуулийн Нийгмийн ухааны багш Э.Алтантуяа.

2.ЭШ-ийн Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан Сайншанд сумын 1-р сургуулийн 12а ангийн суралцагч Ө.Анударь

3.ЭШ-ийн Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан Сайншанд сумын 1-р сургуулийн 12а ангийн суралцагч Л.Надмид

4.ЭШ-ийн Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан Сайншанд сумын 1-р сургуулийн 12а ангийн суралцагч Б.Хүслэн

5.ЭШ-ийн Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан Сайншанд сумын 1-р сургуулийн 12б ангийн суралцагч Ц.Отгонзул

6.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан суралцагчийг бэлтгэсэн Сайншанд сумын 2-р сургуулийн Англи хэлний багш Б.Янжиндулам

7.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан Сайншанд сумын 2-р сургуулийн 12в ангийн суралцагч Э.Энхмөрөн

8.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан суралцагчийг бэлтгэсэн Замын-Үүд сумын 1-р сургуулийн Англи хэлний багш Ё.Мөнхсайхан

9.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1-р сургуулийн 12г ангийн суралцагч А.Тэмүүлэн

10.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан суралцагчийг бэлтгэсэн Замын-Үүд сумын 1-р сургуулийн Англи хэлний багш Ч.Будсүрэн

11.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1-р сургуулийн 12в ангийн суралцагч У.Ууганжаргал

12.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр, 800 оноо авсан суралцагчийг бэлтгэсэн Замын-Үүд сумын 1-р сургуулийн Англи хэлний багш Ц.Наранцэцэг

13.ЭШ-ийн Англи хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1-р сургуулийн 12а ангийн суралцагч Э.Билгүүн-Очир