Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж жил бүр дүгнэн ажилладаг уламжлалтай.
Энэхүү дүнд үндэслэн улс, орон нутгийн төдийгүй нийгмийн хөгжил дэвшил, сайн сайханд бодитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж, салбарынхаа, нутаг дэвсгэрийнхээ ирээдүйг тодорхойлогч, чиглүүлэгч нь болсон шилдэг тэргүүний байгууллагуудаа шагнаж урамшууллаа.
“Түншлэл хөгжил 2024” аймгийн зорилтот жилийн үйл ажиллагааг дэмжин идэвх зүтгэлтэй хамтран ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, аймгийн Засаг даргатай байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний үүргээ хангалттай түвшинд биелүүлэн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлого, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан 2024 оны гүйцэтгэл, үр дүнгээрээ бусдыгаа манлайлсан ШИЛДЭГ СУМ, АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГууддаа халуун баяр хүргэе.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ СУМД: Замын-Үүд сум, Сайншанд сум, Эрдэнэ сум
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ АГЕНТЛАГУУД: Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Статистикийн хэлтэс
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА: Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв
Мөн үеэр ажил үйлсээрээ Улсдаа манлайлсан 93 жилийн дайчин замналтай “Зүүнбаянгийн дивиз” хэмээн алдаршсан, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Байлдааны гавьяаны Улааны тугийн одонт, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хурандаа цолоор шагнагдсан Дорноговь аймгийн Цэргийн штабын дарга Сандуйжавын Баярмагнай нарт аймгийн Засаг даргаас хүндэтгэл үзүүллээ.