loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ УДИРДАН БАГИЙН ЗАСАГ ДАРГААР УДААН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ “БАТЛАМЖ” ГАРДУУЛАВ  | HuduuMN

ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ УДИРДАН БАГИЙН ЗАСАГ ДАРГААР УДААН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ “БАТЛАМЖ” ГАРДУУЛАВ

2025-01-28

Багийн Засаг дарга нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор мөнгөн урамшуулал журам батлагдсаныг үндэслэн иргэд, олон нийтийн итгэлийг хүлээж тасралтгүй 2-3 бүрэн эрхийн хугацаанд багийн Засаг даргын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй улс төрийн албан хаагчдад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

            Дээрх болзол, нөхцөлийг хангасан 11 багийн Засаг даргад мөнгөн урамшууллын “БАТЛАМЖ”-ийг гардууллаа.

           Ийнхүү анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, төрд иргэдийн итгэх итгэлийг бэхжүүлж, тэдний нийгмийн баталгааг төрийн жинхэнэ албан хаагчидтай дүйцүүлэн тооцож байгаа мөн л анхдагч аймаг байх шийдвэр билээ.