Дундговь Аймгийн Нутгийн Зөвлөлөөс зохион байгуулж буй Төрийн шагналт, МУУГЗ Г.Алтанхуягийн уран бүтээлийг сурталчлан алдаршуулах мөн Монгол ахуй, өв соёл, айраг цагааны үнэр амт, хуруу дэмбээний цог золбоо нэг дор цуглах “Дундговь айрагны баяр – 2026” арга хэмжээ болно.
Айргаа шимж, дэмбээгээ наадаж, өв соёлоороо бахархъя!
Дундговь нутгийн айраг, монгол түмний өв соёлын сайхан баярт Та бүхнийг урьж байна.
2026 оны 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд
Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Шагайн асарт.
Хувцасны код: Монгол дээл, хувцас