Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн дэд захирал Б.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулах багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XIII бага хурлын талаар санал солилцлоо.
“Хөтөлбөрийн шинэчлэл ба бүтээлч ур чадвар” сэдэвт тус бага хурлыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, Ерөнхий боловсролын Мандал сургуультай хамтран Мандал сургуулийн байранд зохион байгуулах юм.
Бага хурал нь инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Хурлын хүрээнд байгалийн ухаан, гадаад хэлний сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, хичээл хоорондын уялдаа холбоо, хиймэл оюун ухааны хэрэгслийг сургалтад ашиглах арга зам, сургалтын шинэ арга зүйн талаар хэлэлцэнэ.
Түүнчлэн нэгдсэн болон салбар хуралдаанаар хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, суралцагчдын бүтээлч ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, багш, судлаачдын туршлага, санал санаачилгыг хуваалцах юм.
S