loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ӨВЛИЙН ИДЭШ – 2026” АРГА ХЭМЖЭЭ | HuduuMN

“ӨВЛИЙН ИДЭШ – 2026” АРГА ХЭМЖЭЭ

2026-11-20 ~ 2026-11-22

“ӨВЛИЙН ИДЭШ – 2026” АРГА ХЭМЖЭЭНД 14 СУМЫН 40 ГАРУЙ МАЛЧИН ОРОЛЦЛОО

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран санаачлан зохион байгуулсан “Өвлийн идэш–2026” арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрийн гадна талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Адаацаг, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн, Сайнцагаан зэрэг 14 сумын 40 гаруй малчин оролцож, өөрийн хотноос бэлтгэсэн адуу, үхэр, тэмээ, хонь, ямааны мах, сүү, цагаан идээ болон малын гаралтай дайвар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд худалдан борлуулав. 

Арга хэмжээний хүрээнд  хонины мах 5240 кг, ямааны мах 3499 кг, үхрийн мах 6305 кг, тэмээний мах 1500 кг, адууны мах 2210 кг нийт 18754 кг мах , мөн ааруул, айраг, аарц, хоормог, даршилсан ногоо бусад бүтээгдэхүүнүүд зарагдаж нийт 387027000 сая төгрөгийн борлуулалт хийгдэж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, иргэдийг шинэ, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодит боломж бүрдсэн юм.

Мөн худалдаанд оролцсон малчдын мал, мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаажуулалтад анхаарч, мал эмнэлгийн гэрчилгээний бүрдэлд хяналт тавин ажилласан нь хүнсний аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой байлаа.