loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМАГТ “ТЭГШ ХҮРТЭЭМЖ – НИЙГМИЙН ОРОЛЦОО 2026” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМАГТ “ТЭГШ ХҮРТЭЭМЖ – НИЙГМИЙН ОРОЛЦОО 2026” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

2026-11-27

ДУНДГОВЬ АЙМАГТ “ТЭГШ ХҮРТЭЭМЖ – НИЙГМИЙН ОРОЛЦОО 2026” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон холбогдох төрийн байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт, дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах зорилго бүхий “Тэгш хүртээмж – Нийгмийн оролцоо 2026” цогц арга хэмжээг өнөөдөр Мандалговь хотноо зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй чуулганыг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар нээж, чуулганд 15 сумын 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. 

Цогц арга хэмжээний үеэр сэргээн засах үйлчилгээ, хууль эрх зүй, сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээлэл өгөхөөс гадна иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм. Мөн оролцогчид спортын хоёр төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 

Тус арга хэмжээг хоёр жил тутамд орон нутгийн санхүүжилтээр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд чуулганаас гарсан санал, зөвлөмжийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон салбар зөвлөлийн жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг байна.