ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд оролцогч талуудад зориулсан төвийн бүсийн сургалт 2026 оны 07 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдах гэж байна.
Тус сургалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгуудын зорилтот өрхтэй ажиллах зөвлөх, ахлах зөвлөх, хөтөлбөр хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд оролцож, өрхийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, санхүүгийн оролцоо, нийгмийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр мэдлэг, арга зүйгээ дээшлүүлэх юм.
Сургалтын хүрээнд:
Төслийн аргачлал, хэрэгжилтийн туршлага
Коучинг, менторингийн арга зүй
Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал
Нийгмийн хамгааллын үйлчилгээтэй холбон зуучлах арга зам
Санхүүгийн оролцоо, хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа
Нийгмийн чадавхийг бэхжүүлэх арга хэрэгслүүдийг судалж, туршлага солилцоно.
Энэхүү сургалт нь зорилтот өрхийн хэрэгцээг зөв тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.