ӨНДӨРШИЛ СУМЫН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ХҮҮХДҮҮД УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын өргөмжлөлт ерөөлч, магтаалч, Ардын урлагийн их наадмын хошой алтан медальт, Монгол Улсын цоллооч, засуул, шилдэг хурдан морь цоллооч, “Ардын билэг зүйч” Хоролын Даваасамбуу агсны нэрэмжит Ерөөлч, магтаалчдын улсын X уралдаан 2026 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан.
Уралдаанд улс, орон нутгийн 60 гаруй ерөөлч, магтаалч, 25 өвлөн суралцагч авьяас, ур чадвараа сорин оролцсон бөгөөд тус уралдааны 7-12 насны ангиллын ерөөлийн төрөлд Өндөршил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч М.Дэлгэрмөнх гуравдугаар байр, магтаалын төрөлд тус сургуулийн 5 дугаар ангийн сурагч Т.Өсөхбаяр хоёрдугаар байр эзэлж, амжилттай оролцов.