loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 12-Р ХУРАЛДААН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 12-Р ХУРАЛДААН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-06-26

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 12-Р ХУРАЛДААН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12-р хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдааны эхний өдөр:

 -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Жамбалрагчаагийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

 -Дэлгэрхангай сумын Соёлын төвийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

 -"Цөлийн хөгжил" төслийг дэмжин ажиллах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа.

 -Аймгийн баяр наадам, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хороо, салбар хороо байгуулах тухай тогтоолыг баталлаа.

Аймгийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа.

 -Улсын болон орон нутгийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг сонслоо.

 -Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрийг уул уурхайгүй, байгальд ээлтэй эко бүс нутаг болгох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.