“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ЭХЭЛЛЭЭ
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дэлхий нийтээр тэмдэглэдэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өнөөдөр эхэллээ.
2026 онд НҮБ-аас дэвшүүлсэн уриалга нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе.”
Харин Монгол Улс энэ жилийн аяныг “ХААНА Ч АЮУЛГҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүчирхийлэл хаана ч, ямар ч хэлбэрээр байх ёсгүй. Хүн бүр аюулгүй, эрх тэгш, хүндэтгэлтэй орчинд амьдрах эрхтэй.
Хүчирхийллийг үл тэвчье!
Дуу хоолойгоо нэгтгэе!
Хаана ч аюулгүй орчныг хамтдаа бүтээе!