АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ДАРТСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит "DG OPEN CUP DOUBLE-Z²" нээлттэй тэмцээн Дундговь аймагт болж байна. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дартс сонирхогчдын холбооны тэргүүн ОУХМ М.Эрдэнэ, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга, ОУХМ Ө.Жаргалсайхан нар болон нийт тамирчид оролцлоо.
Тэмцээнийг нээж Аймгийн ИТХ-ын дарга С.Мөнхчулуун үг хэллээ. Тэрээр энэхүү спортоор хүн бүр хичээллэх боломжтой бөгөөд 2024 онд аймагтаа Дартсын холбоо, Дартсын клубээ байгуулан өнөөдөр ийнхүү нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд Улаанбаатар, Дархан, Төв, Өмнөговь Дундговь зэрэг аймгуудын чансаа өндөртэй олон тамирчид оролцож байгаад баяртай байна гээд тамирчдад амжилт хүссэн байна.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тамирчдад баяр хүргэж амжилт хүсээд Дартс сонирхогчдын холбооны тэргүүн ОУХМ М.Эрдэнийг аймгийн Засаг даргын Жуух бичиг, 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга, ОУХМ Ө.Жаргалсайханыг аймгийн Хүндэт тэмдгээр тус тус шагнав.
Мөн Дартсын спортыг орон нутагт хөгжүүлэхээр аймгийн Дартсын клуб байгуулан ажиллаж буй Батцоож, Цэрмаа нарт баяр хүргэж аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун хүндэтгэл үзүүллээ. Тэмцээнд ОУХМ 7, Улсын аварга 7 нийт 130 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээн энэ сарын 4, 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.