loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СУМДЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ - ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА | HuduuMN

СУМДЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ - ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

2025-01-08

СУМДЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ - ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын захирамжаар сумдын Засаг дарга,  түүний Тамгын газрын  2024 оны үйл ажиллагаанд хяналт - шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх гурван ажлын хэсэг энэ сарын 7-оос 11-ний өдрүүдэд сумдад ажиллаж байна. 

Батлагдсан удирдамж, аргачлалын дагуу аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас боловсруулан баталсан бодлогын баримт бичиг, түүний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм. 

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ сарын 7-нд Дэрэн суманд ажилласан бөгөөд ажлын хэсгүүдэд сумдад тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн, танилцуулахыг үүрэг болгов.