loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 7 хоног бүрийн ПҮРЭВ гаргийг "Иргэдтэй уулзах өдөр" болгон зарласан билээ.  Үүний дагуу өнөөдөр 10:00-13:00 болон 14:00-17:00 цагийн хооронд 37 иргэнийг хүлээн авч уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.  | HuduuMN

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 7 хоног бүрийн ПҮРЭВ гаргийг "Иргэдтэй уулзах өдөр" болгон зарласан билээ. Үүний дагуу өнөөдөр 10:00-13:00 болон 14:00-17:00 цагийн хооронд 37 иргэнийг хүлээн авч уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.

2025-01-09

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 7 хоног бүрийн ПҮРЭВ гаргийг "Иргэдтэй уулзах өдөр" болгон зарласан билээ. 
Үүний дагуу өнөөдөр 10:00-13:00 болон 14:00-17:00 цагийн хооронд 37 иргэнийг хүлээн авч уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо. 
Иргэдийн зүгээс өөрт тулгамдсан шийдвэрлүүлэх асуудлаас гадна аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бэлчээр хаших асуудлыг журамлах, сумын хилийн заагийг тодорхой болгох, малчдад шинэ хоршооны талаар сургалт, мэдээллийг өгөх зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн олон асуудлуудыг тавьж байлаа. 
Засаг дарга иргэдийн тавьсан санал хүсэлтүүдийг холбогдох газар хэлтсүүдэд шилжүүлэн шийдвэрлэхээс гадна, зарим асуудлыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.