АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус тэмцээнд сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд амжилттай оролцсон 176 шатарчдаас шалгарсан 10 сумын 18 шатарчин оролцож, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний дүнгээр эрэгтэй ангиллаас 2, эмэгтэй ангиллаас 1 шатарчин шалгарч, шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.