loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Эмгэнэл Гочоо овогтой Буджав /1957-2025/ | HuduuMN

Эмгэнэл Гочоо овогтой Буджав /1957-2025/

2025-12-18

Эмгэнэл

Гочоо овогтой Буджав /1957-2025/

​Бидний хайрт хүү, хань, аав, ах Гочоо овогтой Буджав нь 2025 оны 12-р сарын 18 ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Г. Буджав нь 1957 онд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. Дэрэн сумын бага сургууль, Сайнцагаан сумын дунд сургууль, Мандалговь хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. Улмаар Монгол улсын Политехникийн дээд сургуульд элсэн суралцаж 1981 онд төгсөн “Барилгын инженер” мэргэжил эзэмшжээ. 1981 оноос Дундговь аймгийн Техник Туслалцааны Барилгын 6-р Трестэд талбайн инженер, ерөнхий инженер, Дундговь аймгийн зам засвар арчлалтын газрын дарга, Дөл БГМ компаны захирал зэрэг албуудыг хашиж байсан.  

Г. Буджав амьдралынхаа 40 гаруй жилийг төрлөх нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тэр дундаа барилга, замын хөгжилд зориулж үлгэрлэл үзүүлсэн шилдэг инженер байлаа. Дундговь аймгийн төв болон сумдыг барилгажуулах нөр их бүтээн байгуулалтын жилүүдэд Барилга Трестийн ерөнхий инженерээр ажиллаж Хүнсний үйлдвэр, 90, 40 ортой эмнэлэг, ТМСургууль, Ахуй үйлчилгээний барилга, Кино театр, Аймгийн ЗДТГ-ын барилга зэрэг томоохон обектууд болон олон арван цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууцны барилгуудыг удирдан бариулж аймгийнхаа өнгө үзэмж, ажиллах орчин нөхцөл, ард олныхоо хэрэгцээг хангаж байснаар нь бид бахархаж байдаг юм. Г.Буджавын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Барилгын яамны “Жуух бичиг”, “Тэргүүний барилгачин” цол тэмдэг,  Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнажээ.

Түүний барилга, замын салбарт хийж бүтээсэн нөр их ажил, эгэл даруу, нөхөрсөг ажилч хичээнгүй, шударга зан чанар бид бүхний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь.