АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Nргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 83,3 хувийн ирцтэйгээр цахим болон танхимын хэлбэрээр хуралдлаа.
Хуралдаанаар ээлжит бус аравдугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулахаар товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг дарааллыг батлан, хороодоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Ээлжит хуралдаанаар Дундговь аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын ажлын албаны тайлан, мөн хөрөнгийн асуудлыг хэлэлцэх бөгөөд асуудлыг бүлгийн хуралдаан, хороодын хуралдаанаар хэлэлцэн санал дүгнэлт гаргах юм.