БАГА АНГИЙН СУРАГЧДАД УГААРЫН ХИЙ БОЛОН ГАЛЫН АЮУЛЫН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО
Зорилтот бүлэг болон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн угаарын хийн хордлого, галын аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын “Хүмүүнлэг” болон “Мандал” сургуулийн бага ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар угаарын хийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн сургагчид танилцуулж, сурагчдад мэдлэг, ойлголтыг өглөө.