АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцах, санал хүсэлтийг сонсон зөвлөн туслалцаа үзүүлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өндөршил суманд ажиллалаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх сумын ИТХ-ын хуралдааны материал болон үйл ажиллагаатай танилцан зөвлөмж өгч ажиллалаа.