АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛЖ, БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын 2026 оны 03 сарын 12-ны өдрийн А/152 дугаар захирамжаар “Гэр бүлийн өдөр болгох тухай” шийдвэрлэж, сар бүрийн эхний долоо хоногийн 5 дахь өдөр зохион байгуулах үйл ажиллагааны сарчилсан хуваарийг баталсан.
Тус захирамжийн дагуу аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд “Хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжүүлэх, гэр бүлийн зөвлөл байгуулах зэргээр хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулан ажиллах бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар байгууллагын албан хаагчдын гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, хүүхдийн сурч, боловсрох эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангаж, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжилд анхаарах дадлыг хэвшүүлэх чиглэлээр “Гэр бүлийн зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдөр байгууллагын албан хаагчдад тус зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, зорилгыг танилцуулж, эс үйлдэхүйгээр хүүхдээ хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаар анхааруулан, цагийн менежментийг сайжруулж, гэр бүлдээ чанартай цаг гаргах зөвлөгөө мэдээллийг өглөө.
Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан, мэргэжилтэн Ц.Галсандэжид нар “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.