loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ТӨВД ОРЖ ИРСЭН МАЛЫГ АЛБАДАН ГАРГАХ АЖЛЫГ САЙНЦАГААН СУМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ТӨВД ОРЖ ИРСЭН МАЛЫГ АЛБАДАН ГАРГАХ АЖЛЫГ САЙНЦАГААН СУМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2026-06-19

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон бүсийг хамгаалах зорилгоор аймгийн төвөөс мал албадан гаргах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Сайнцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчид аймгийн төвийг тойрон 5км радиуст нутаглаж буй малчин, мал бүхий иргэдэд холбогдох журам, шаардлагыг танилцуулж, мэдэгдэх хуудас тараан мэдээлэл хүргэж байна.

Сайнцагаан сумын Засаг даргын 2025 оны А/304 дүгээр захирамжийн дагуу аймгийн төвд мал, амьтан орж ирсэн тохиолдолд зориулалтын хашаанд хашиж, гарахтай холбоотой зардлыг эзнээр нь төлүүлэн, холбогдох хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иймд мал бүхий иргэд малаа хариулга маллагаатай байлгаж, аймгийн төв рүү оруулахгүй байхыг анхааруулж байна. 
See less