“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд Зүрх судасны мэс засалч, Анагаах ухааны доктор, Монгол Улсын Гавьяат эмч Б.Болдсайхан болон Швейцарын Цюрихийн их сургууль, Бернийн их сургуулийн Зүрхний төвийн захирал, зүрхний мэс заслын эмч Карл Тиерри нарын хамтарсан баг 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Ажлын хүрээнд төрөлхийн болон олдмол зүрхний эмгэгтэй, зүрхний мэс засал шаардлагатай хүүхэд, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, зүрхний эхо шинжилгээнд хамруулан цаашдын эмчилгээ, хагалгааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгөв.
Үзлэгт нийт 104 иргэн хамрагдсанаас 54 нь насанд хүрэгч, 50 нь хүүхэд байсан юм. Үзлэгийн үр дүнд 9 хүүхдэд зүрхний мэс засал хийхээр төлөвлөж, үүнээс 4 хүүхдийг яаралтай хагалгаанд оруулахаар шийдвэрлэлээ.
Тус арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулж, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, хагалгаанд цаг алдалгүй хамруулахад чухал ач холбогдолтой юм.
See less