loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШАТАХУУН ОЛГОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШАТАХУУН ОЛГОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-08-07

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШАТАХУУН ОЛГОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхчулууны өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шатахууны хангамжийн хүндрэлтэй нөхцөлд иргэдийн зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор дараах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Сайнцагаан сумын малчдын усны худгийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор худгийн насос, моторыг ажиллуулахад шаардлагатай шатахууныг зориулалтын саванд олгох ажлыг зохион байгуулж байна. Шаардлагатай тохиолдолд тухайн малчны харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн шатахуун олгох бөгөөд одоогийн байдлаар GOR GAS шатахуун түгээх станц малчдад зориулалтын саванд 60,000 төгрөг хүртэлх дүнгээр шатахуун олгож эхлээд байна.

Мөн аялал жуулчлалын урсгал тасалдах, аймагт зорин ирсэн жуулчид замдаа шатахуунгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ундарга Говь, GOR GAS шатахуун түгээх станцуудаар дамжуулан жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд шаардлагатай хэмжээгээр автобензин олгох зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Зохицуулалтыг буруугаар ашиглах, малчин, жуулчин хэмээн өөрийгөө буруу тайлбарлаж будлиан үүсгэхээс сэргийлэх үүднээс:

* Малчдад шатахууныг зөвхөн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн зориулалтын саванд олгоно.

* Жуулчдад шатахууныг зөвхөн жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд олгоно.

Иймд иргэд, малчид та бүхнийг хэрэгжүүлж буй зохицуулалтыг зөв ойлгон, зөвхөн нэн шаардлагатай хэрэгцээндээ шатахуун авч, бусдын хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн хамтран ажиллахыг хүсье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС