АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
“Иргэдтэй уулзах өдөр”-ийн хүрээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр иргэдийг хүлээн авч уулзан санал, хүсэлтийг нь сонслоо.
Иргэд уулзалтын үеэр орон сууц, нийтийн байрны засвар үйлчилгээ, амьдрах орчноо сайжруулах, бизнесээ өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тээвэр ложистикийн чиглэлээр санаачилга дэвшүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах зэрэг нийгэм, эдийн засгийн олон талт асуудлаар санал, хүсэлтээ уламжиллаа.
Засаг дарга иргэдийн тавьсан санал, хүсэлтийг сонсож, холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.