
Тус ажлын хүрээнд энэ сарын 27-нд иргэдийг хүлээн авч уулзан, тэдний тавьсан санал хүсэлтүүдийг шийдвэрлүүлэхээр холбогдох газар, хэлтсүүдэд шилжүүллээ.
Энэ үеэр иргэд Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах аянд нэгдэж, сэтгэлийн хандиваа өргөсөн юм. Тухайлбал Сайнцагаан сумын 8-р багийн иргэн Х.Жаргалсүрэн 2 хонь, Сайнцагаан сумын 60-87 насны ахмадуудын "Улаан загалмайн сэтгэлийн хүч бүл"-ийн төлөөлөл н.Батмөнх, н.Сүрэн нар 200,000 төгрөг хандивлаж тус хандивын аянд нэгдэв. Тус "Нэг өрх-Нэг хонь" хандивын аян 04 дүгээр сарын 01-н хүртэл үргэлжлэх юм.