loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион | HuduuMN

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион

2025-03-28

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургуульд оролцож аймгийн засаг дарга гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үзэж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм. 

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой. 

Дадлага сургуульд 15 сумын аж, ахуйн нэгж байгууллага болоод сургууль цэцэрлэгийн нийт 14570 орчим иргэд оролцож өөрсдийн мэдлэгийг дээшлүүллээ.