
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ 2025 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сум, агентлагийн дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сум, агентлагийн удирдлагуудад хандан нэн тэргүүнд шуурхай, идэвх, санаачлагатай ажиллахыг үүрэг болгосон юм. Цаашид гэрээний биелэлт 80 хувиас бага үнэлгээтэй тохиолдолд үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулах боломжгүйг анхааруулав.