
УСАН ОРГИЛУУРЫГ ЗАСВАРЛАЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Сайнцагаан сумын 7-р багт байрлах 8 метр диаметртэй хуучин усан оргилуурыг 19 сая төгрөгөөр засварлалаа.
Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун тус ажлын гүйцэтгэгчтэй уулзаж, газар дээр нь ажиллав. Энэ үеэрээ хүүхдүүд усанд унах эрсдэлтэй байгаа тул хамгаалалтын хаалт хийх, хөгжим суурилуулах, ойр орчмын шонгийн ил гарсан утсыг далдлах, бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилгоор камержуулах зэрэг үүрэг, чиглэлийг өгчээ. Мөн бүтээн байгуулалтаа хайрлан, хамгаалах, хогоо ил задгай хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалсан юм.
Тус усан оргилуурыг голдоо нэг том хошуу тойрууд 30 ширхэг хошуутай хийж, дөрвөн мотор суурилуулсан байна. Мөн өнгө үзэмжийг нь сайжруулан, хүрээ хэсгийг хавтангаар бүрж, дотор хэсгийг будаж, усны лед гэрэл суурилуулан, саадыг нь туузан гэрлээр чимэглэжээ.