
"МАНДАЛГОВЬ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн хойд хэсэгт буюу бор овооны баруун талд "Мандалговь" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил амралт зугаалгын бүс, соёлын бүс гэсэн хоёр хэсэгтэй хийгдэж байгаа юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж, холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Амралт зугаалгын бүсийн ажлыг Мээжийн хишиг ХХК 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Тухайн бүсийн гүйцэтгэлийн явц 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд задгай театр, цэцгэн талбай, худалдаа үйлчилгээний талбайн тэгшилгээ, явган хүний зам, гүйлтийн зам, гэрэлтүүлэг, усан оргилуурын суурь, боловсон нойлын ажлууд хийгдэж байгаа юм.
Соёлын бүсийн ажлыг Мандал шилтгээн ХХК 1,5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа аж. Тус бүсэд зогсоол, хашаа, боловсон нойл, камержуулалт, гэрэлтүүлэг, гулсуурын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.