МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Маргааш буюу 2026 оны 1 дүгээр сарын 17-нд Дундговь аймгийн нутгийн баруун өмнөд хэсгээр (Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумдаар) бага зэргийн цас орж, салхи зүүн хойноос секундэд 9-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурах тул тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, авто зам засвар арчлалтын байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна
Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
Малчид мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
Төөрч, осгохоос болгоомжлох
Цаг агаарын анхааруулах мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангаарай.