loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦОЖ БАЙНА

2026-01-16

“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Эрүүл мэндийн газраас Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, АНУ-ын элчин Сайдын яамтай хамтран “Гэмтэгсдийг аврах тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг, энэ сарын 16,17-ны өдрүүдэд анхан болон лавлагаа шатлалын эмч нарт зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн 26 эмч оролцож байгаа юм. 

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч С.Алтансүх нар оролцов. 

Тус сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжих бүлгийн медик багш Д.Базанос, К.Куинонес, Ж.Борман, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж. Уламсайхан, Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Т.Чойсүрэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Янжинлхам, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Тамир, Ж.Дүүрэнбилэг, А.Амгалан нар Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн NAEMT–ийн батлагдсан хөтөлбөрөөр онол, дадлага хосолсон сургалтыг явуулж байна.

Дундговь Эрүүл Мэндийн Газар