loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-12

АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвөөс Сайнцагаан сумын 8, 9-р багийн 40 ахмад настан оролцсон эрүүл мэндийг дэмжих өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Урангоо оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ахмадуудтай мэдээлэл хуваалцан, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн өрхийн эрүүл мэндийн эмч, сувилагч, ажилчид оролцож, ахмад настнууддаа тусламж үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгт:

- Ахмадуудад “Ахмад настны цогц үнэлгээ” (ICOPE) хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.

-“Ахмад настны эрүүл зохистой хооллолт” сэдвээр сонирхолтой сургалт явуулж, зөв хооллох дадал хэвшүүлэх зөвлөмж өглөө.

- Ахмадуудын сахрын түвшин болон хеликобактерийн шинжилгээг авч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

-Өдөрлөгт оролцсон ахмадууддаа дархлаа дэмжих багц бэлэглэв.

Эрүүл, аз жаргалтай ахмад настай ирээдүйн төлөө бид хамтдаа!