
ӨНӨӨДӨР ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ ЦЭЦЭГ ӨРГӨНӨ.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг.
1937.09.10-нд их баривчилгаа эхэлж 17612 лам, 16 сайд, дэд сайд, 42 генерал, Төв хорооны 11 тэргүүлэгчдээс 9 нь гээд 30,000 гаруй хүн хэлмэгдэн хөнөөгдсөн байдаг.
Өнөөдөр 9:00 цагаас Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас Сайнцагаан суманд байх хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин, тээврийн хэрэгслүүд есдүгээр сарын 10-ны 11.00-13.00 цагийн байдлаар гэрлээ асаан явж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх юм.
Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд урьж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарт гүн эмгэнэл илэрхийлье!