loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАГ АГААРЫН ӨНГӨРСӨН ХОНОГИЙН ТОЙМ | HuduuMN

ЦАГ АГААРЫН ӨНГӨРСӨН ХОНОГИЙН ТОЙМ

2026-01-18

ӨНГӨРСӨН ХОНОГИЙН ТОЙМ 

Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан сумдаар цас ороогүй. Хулд, Дэлгэрхангай сумдаар 1.0-2.3 мм, бусад сумдаар 0.0-0.6 мм цас орж, цасан шуурга шуурсан.

Ихэнх сумдаар 9-14 м/с салхитай байлаа. 

Шөнөдөө -29...-36 градус хүйтэн хоносон. Өдөртөө -19...-27 градус хүйтэн байлаа. 

  Нийт нутгаар 2-5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

АГААРЫН ТЕМПЕРАТУРЫН ХУВЬД:

2026 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улсын хэмжээнд хамгийн дулаан нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд -8.7 градус хүйтэн байсан бол өнгөрсөн шөнө буюу 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс суманд -52.0 градус хүрч хүйтэрчээ. 

Дундговь аймгийн хэмжээнд өдрийн хамгийн дулаан нь Өлзийт суманд -19.0 градус, шөнийн хамгийн хүйтэн нь Адаацаг суманд -36.0 градус хүрч хүйтэн хонолоо.