loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
иргэд, малчид, тээвэрчид та бүхэнд анхааруулга хүргэж байна | HuduuMN

иргэд, малчид, тээвэрчид та бүхэнд анхааруулга хүргэж байна

2026-01-18

Онцгой байдлын газраас 2026 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цасан шуурганы улмаас төөрсөн,цасанд суусан,сураггүй алга болсон гэх нийт 11 удаагийн дуудлага, мэдээллээр холбогдох байгууллагууд ажиллаж, 40 алба хаагч, 10 нэгж техник хэрэгсэлтэйгээр нийт 27 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг:

Цаг агаарын таагүй нөхцөлд холын замд зорчихгүй байх,

Зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн болон шатахууны бэлэн байдлыг хангах,

Дулаан хувцас, хүнс, холбооны хэрэгслийг бүрэн бэлтгэх,

Ойр дотны хүмүүстээ зорчих чиглэл, хугацааны талаар мэдээлэх-ийг анхааруулж байна.

Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Яаралтай тусламжийн дугаар: 101, 105