
ЦАХИМ КОНТЕНТИЙН НЭЭЛТТЭЙ УРАЛДААН ЗАРЛАЛАА.
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас цахим контентийн уралдаан зарлаж байна.
Энэхүү уралдаан нь Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, танин мэдэх, бүтээлч байдлыг хөгжүүлэх зорилгоор контентийг бэлтгэн олон нийтэд түгээхэд оршино.
Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журамыг баримталсан бүтээлийг хүлээн авахыг анхаарна уу? Цахим контентийг удирдамжид заасан сэдвийн хүрээнд хүлээн авна.
Бүтээлийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 208 тоот өрөөнд Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн (Ц.Галсандэжид-89433300), galsaa.3300@gmail.com хаягаар хүлээн авна.
Бүтээлийг 2025 оны 09 дугаар сарын 16-ны өдөр шалгаруулна.
Ерөнхий зохион байгуулагч:
-Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар
-Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар