ЦӨЛИЙН ХӨГЖИЛ ТӨСЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.
Цөлийн хөгжил төслийг хэрэгжүүлэхэд аймгийн оролцоо” илтгэлийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дундговь аймгийн газрын доройтол, цөлжилтийн эсрэг малчдын уриалгыг аймгийн Засаг даргын зөвлөх С.Үржин, “Дундговь аймгийн цөлжилтийн өнөөгийн байдал ба Хулд суманд хийсэн туршилтын үр дүн” илтгэлийг доктор Я.Ариунзул нар тус тус танилцууллаа.
ECLP СҮЛЖЭЭ ТӨСӨЛ
Зорилго: Дундговь аймагт цөлжилттэй тэмцэх, бэлчээрийг сэргээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн кредит бий болгох, аялал жуулчлал хөгжүүлэх цогц тогтолцоо байгуулах.
Нэг.Төслийн үндсэн 3 төв
1. Ойн зурвас, бэлчээр хамгаалалтын төв
* 2,000 малчин өрхийг хамруулна.
* Өрх бүр 7 га талбай хариуцна.
* Мод, сөөг тарьж хамгаалалтын зурвас байгуулна.
* Малын тэжээлийн талбай бий болгоно.
* Байгалийн нөхөн сэргээлт хийнэ.
2. Технологи дамжуулах төв
* Дрон ашиглан үр цацах.
* Малын үүлдэр сайжруулах.
* Зохиомол хээлтүүлэг хийх.
* Халал мах боловсруулах үйлдвэр ажиллуулах.
* Орчин үеийн техник технологи нэвтрүүлэх.
3. Генийн банк, Арборетум, аялал жуулчлалын төв
* Говийн ургамлын генийн нөөцийг хамгаалах.
* Үрийн банк байгуулах.
* Компостын үйлдвэр ажиллуулах.
* Сүбээдэй баатрын түүхэн өвд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх.
* Нүүрстөрөгчийн кредит арилжаалах.
Хүлээгдэж буй үр дүн, Байгаль орчны үр дүн
* 19,000 га газрыг хамгаалалт, нөхөн сэргээлтэд хамруулна.
* 67.65 сая ширхэг мод, сөөг тарина.
* Жил бүр 676,500 тонн CO₂ шингээнэ.
* 5,000 га генетик хамгаалалтын бүс байгуулна.
* 100,000 тонн органик бордоо үйлдвэрлэнэ.
Нийгмийн үр дүн
* 2,000 малчин өрхийн амьжиргаа сайжирна.
* Отор нүүдлийн хэрэгцээ буурна.
* Тогтвортой усан хангамжтай болно.
* 32 байнгын өндөр ур чадвартай ажлын байр бий болно.
* Малчдыг сургалт, чадавхжуулалтад хамруулна.
Эдийн засгийн үр дүн
* Жилд ойролцоогоор 67.9 тэрбум төгрөгийн орлого олох зорилттой.
* Нийт цэвэр ашиг 388.2 тэрбум төгрөг гэж тооцжээ.
* ROI буюу хөрөнгө оруулалтын өгөөжийг 40% гэж төсөөлсөн байна.
* Аялал жуулчлалаас жилд 15 тэрбум төгрөгийн орлого олох тооцоо хийсэн байна.
Асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.