loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
COP17-ЫН ТАВ ДАХЬ ӨДӨР: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ХОТУУДЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО | HuduuMN

COP17-ЫН ТАВ ДАХЬ ӨДӨР: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ХОТУУДЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2026-08-22

COP17-ын тав дахь өдөр Дундговь аймгийн Засаг дарга дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга оролцож буй Хотуудын дарга нарын уулзалтад оролцож, аймгийн “Цөлийн хөгжил” төслөө танилцууллаа.

Хэлэлцүүлгийн модератор болон экспертүүд төслийн хүрээнд байгуулахаар төлөвлөсөн генийн банкийг онцлон сайшааж, ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлэв. Генийн банк нь говийн унаган ургамлын генетик нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтөд тэсвэртэй ургамлыг үржүүлэн нутагшуулахад чухал ач холбогдолтой.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Бонн хотын орлогч дарга, доктор Урсула Зауттер болон БНХАУ-ын Ордос хотын орлогч дарга Жиримүту нартай уулзаж, цөлжилттэй тэмцэх, экологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Ордос хот нь элсэн цөлийг ногооруулж, экологийн нөхөн сэргээлтийг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын жишиг хотуудын нэг юм. Тус хотын туршлага, технологийг Дундговь аймагт нутагшуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, шороон шуургыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой талаар ярилцав.

“Цөлийн хөгжил” төслөө олон улсын түвшинд танилцуулж, говийн бүсэд тохирсон дэвшилтэт технологи, сайн туршлага, хөрөнгө оруулалтыг Дундговь аймагт татах чиглэлээр идэвхтэй ажиллана.