loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХЭРЭГЛЭГЧ ТА ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ АНХААРААРАЙ | HuduuMN

ХЭРЭГЛЭГЧ ТА ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ АНХААРААРАЙ

2026-08-22

Дундговь аймгийн хэмжээнд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, аюулгүй, зөв сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хэрэглэгч өөрөө худалдан авалт хийхдээ анхаарах зөвлөмж” мэдээллийг хүргэж байна.

Хэрэглэгч та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний шошго, гарал үүсэл, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалалтын нөхцөл, үнэ, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэргийг сайтар шалгаж хэвшээрэй. Мөн худалдан авалтынхаа төлбөрийн баримтыг заавал авч, худал, төөрөгдүүлсэн зар сурталчилгаанд анхааралтай хандах нь чухал.

Хэрэв таны хэрэглэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд санал, гомдлоо холбогдох байгууллагад мэдэгдэж, эрхээ хамгаалуулах боломжтой.

ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХЭРЭГЛЭГЧ – ЗӨВ СОНГОЛТ, АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ