"ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР"-Т ЗОРИУЛАН ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Жил бүрийн 03 дугаар сарын 22 "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
2026 оны "Ус ба тэгш эрх" сэдвийн дор тэмдэглэж байна. Говийн-Ирээдүй сургуулийн Нахиа эко клубын санаачилгаар БОУАӨЯамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, "Дундговь-Ус" ОНӨААТҮГазартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээ зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 8 баг оролцож, усны үнэ цэн, анхаарал татаж буй сэдвүүдийг хөндсөн гэрийн даалгавар, мэндчилгээ үзүүллээ. Мөн усны талаарх өөрсдийн мэдлэгийг сорьж, бататгаж авлаа.
1-р байр Эрдмийн далай сургууль "Хүслийн од"
2-р байр Хүмүүнлэг сургууль "Цэнхэр мөрөөдөл"
3-р байр Эрдмийн далай сургууль "Мөнгөн дусал" баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон бүх багш, сурагчиддаа гүнээ талархал илэрхийлье.
Ерөнхий зохион байгуулагч Нахиа эко клуб - Говийн Ирээдүй сургууль, хамтран зохион байгуулагч Дундговь-Ус Онөаатүг