МАНДАЛГОВЬ ХОТЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Мандалговь хотын Захирагчийн нэрэмжит мэтгэлцээний анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Шагналыг сумын Засаг дарга С.Бат-Оргил, Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, “Цэгцийн судлаачид” мэтгэлцээний клубын багш Б.Ууганцэрэн нар гардуулан өглөө.
Тус тэмцээнд Сайнцагаан сумын 5 сургуулийн 10 баг өрсөлдөж, Монголын Карл Поппер мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгчид оролцогчдыг шүүн дэнсэлж, сурагчдад үнэтэй зөвлөгөө өглөө.
1-р байр
Мандал сургуулийн “Мандал-1” баг
2-р байр
Эрдмийн далай сургуулийн “Агь” баг
3-р байр
Хүмүүнлэг сургуулийн “Дөл” баг
Шилдэг илтгэгч сурагч
Мандал сургуулийн сурагч С.Амина
Шилдэг багш
Мандал сургуулийн багш нар тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээнд идэвх, ур чадвараа дайчлан оролцсон нийт багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.