ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар Газрын тосны хайгуулын нээлттэй талбайнуудад сонгон шалгаруулалт зарлахад дүгнэлт гаргах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга танилцууллаа.
Газрын тосны хайгуулын “Онги-V талбай”, “Хонгор-VIII талбай”, “Төхөм-Х хойд талбай”, “Чойр-XXV тайлбай”-д Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 88 газар, гол, ус, булаг, шанд, рашаан бүхий 1374 байршил, малчдын өвөлжөө, хаваржааны 2594 нэгж талбаруудтай тус тус давхцаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид тусгагдсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг тухайн сумын нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн хэмжээнээс санал болгосон талбайн хэмжээ хэтэрч байгаа үндэслэлээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэнгүй