loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМАГТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАЛ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМАГТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАЛ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2026-01-29

ДУНДГОВЬ АЙМАГТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАЛ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Доктор, доктрантуудын нэгдсэн холбооны Нийгэм, эдийн засгийн тэргүүн Б.Ганзориг, Нийгэм, эдийн засгийн зөвлөх Б.Нарантулга нар Дундговь аймгийн захиалгаар хийгдсэн Аж үйлдвэрийн парк байгуулах суурь судлагааг танилцууллаа. 

Уулзалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Хүрэлбаатар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх О.Цолмон, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Тус судалгаанд аймгийн эдийн засгийг хөгжүүлэх, аймгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Дундговь аймагт аж үйлдвэрийн парк байгуулах боломж нөөц, ач холбогдлын талаар тусгасан байна.

Аймгийн Засаг дарга танилцуулгатай холбоотойгоор санал хэлж, судалгааг үндэслэн Засгийн газар, холбогдох яамдад хүсэлт хүргүүлэх, нарийвчилсан ТЭЗҮ тооцоолол хийх шаардлагатайг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.