loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ ТАЛАРХЛЫН ИЛГЭЭЛТ ГАРДУУЛЛАА  | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ ТАЛАРХЛЫН ИЛГЭЭЛТ ГАРДУУЛЛАА

2026-02-12

ДУНДГОВЬ АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ ТАЛАРХЛЫН ИЛГЭЭЛТ ГАРДУУЛЛАА 

Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баяр, Монгол цэргийн өдөр, Зэвсэг хүчний 105 жилийн ойг угтаж 2025 онд Эх орны дуудлагаар эр цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний болон Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги, салбарт хугацаат цэргийн алба хааж байгаа 15 сумын 15 дайчдын ар гэрийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. 

Уулзалтаар аймгийн Засаг даргын талархлын илгээлт, сар шинийн баярын хүнсний багцыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан нар уламжлан гардуулав. Хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ оруулж буй дайчид, цэргийн албанд хүүгээ мордуулсан ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. 

Мөн энэ үеэр дайчид маань аав, ээж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөн эр цэргийн албаа нэр төртэй хааж байгааг дурдаж алба хаах хугацаандаа гадаад хэл, компьютерын мэдлэг эзэмшихээс гадна жолооны болон бусад тусгай мэргэжил эзэмшин мэдлэг боловсролоо дээшлүүлж буй талаар онцоллоо.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб