loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ–2025 | 1-Р УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  | HuduuMN

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ–2025 | 1-Р УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-02-12

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ–2025 | 1-Р УЛИРЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. 

#ӨсвөрийнПарламент2025 #WASHandTeens #ӨсвөрҮеийнОролцоо

 Өсвөрийн парламент 2025 хөтөлбөрийн оролцогч Г.Оргил, Д.Түмэнцэцэг нар "Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрийн 1-р улирлын нөлөөллийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна..

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн гишүүдээр төлөөлүүлж хүүхэд, өсвөр насныханд сургуулийн орчин дахь эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын хэв маяг, зөв дадал зуршилд уриалах, парламентын боловсрол олгох, оролцогчид хөтөлбөрөөс олж авсан мэдлэг мэдээллээ үе тэнгийнхэн, анги, сургууль, багш нар, гэр бүлийнхэндээ түгээх, эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор Сайнцагаан сумын Эрдмийн далай, Говийн ирээдүй, Хүмүүнлэг, Цэгц билиг, Мандал сургуулиудын дунд, ахлах ангийн 500 хүүхдүүдэд #washandteens буюу өсвөр үе, эрүүл ахуй сэдвийн хүрээнд, Сайнцагаан сумын 4, 5, 6, 7, 8 дугаар цэцэрлэгүүдэд “Гар угаахын ач холбогдол,” “Суултуур хэрхэн үүссэн бэ?” сэдвийн хүрээнд нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Маргааш 1, 2, 3 цэцэрлэгийн хүүхэд багачуудад мэдлэг түгээхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд Сайнцагаан сумын "сургууль, цэцэрлэг, дотуур байрын орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе" сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд, эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

#өсвөрийн_парламент

#washandteens

#teenparliament

Өсвөрийн Парламент хөтөлбөр

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР