loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ  | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-12-18

ДУНДГОВЬ АЙМГИЙГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 

2025 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Нутгийн удирдлага, цахим бодлогын хороо, Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчны хөгжлийн хороо, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо, Хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хороо хуралдаж, аймгийн ирэх таван жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох чухал баримт бичиг болох “Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцлээ.

УИХ-аас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. Үүнтэй уялдуулан боловсруулсан “Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас ирүүлсэн саналуудыг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор нь эрэмбэлэн төлөвлөлтөд  тусгасан бөгөөд салбарын 20, төсвийн ерөнхийлөн захирагчийн 37, хөтөлбөрийн 88 үр дүнг тус тус тодорхойлсон байна. 

“Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг энэ сарын 22-ны өдөр хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус аравдугаар хуралдаанаар хэлэлцүүлнэ.