ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН СОЁЛЫН ОРДОН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Соёлын ордон албан ёсоор нээлтээ хийж, хүндэтгэлийн тоглолтоо иргэд, олон нийтэд толилууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Баянжаргалан сумын Засаг дарга О.Ууганбаатар, мөн тус сумын Соёлын төвд үе үеийн уран бүтээлээ туурвиж ирсэн уран бүтээлчид, өвлөн уламжлагчид оролцлоо.