loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Дундговь аймгийн цахим шилжилт, өнөөгийн байдал,  Shilen.gov.mn ашиглах талаарх сургалт зохион байгуулагдлаа.  | HuduuMN

Дундговь аймгийн цахим шилжилт, өнөөгийн байдал, Shilen.gov.mn ашиглах талаарх сургалт зохион байгуулагдлаа.

2024-10-22

Дундговь аймгийн цахим шилжилт, өнөөгийн байдал, 
Shilen.gov.mn ашиглах талаарх сургалт зохион байгуулагдлаа. 
Тус сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран   2024 оны 10 сарын 22-ний өдөр Аймгийн Засаг даргын тамгын газарт танхим болон  цахим хослуулж  зохион байгууллаа. Сургалтанд Аймгийн Төрийн Захиргааны болон Төрийн үйлчилгээний байгууллагуудын холбогдох 93 албан хаагч хамрагдлаа. 
Сургалтаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Батбаатар болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал танилцуулга хийж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг нар сургалт хийж арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч  ажиллалаа.