loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2024-2026 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2024-2026 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА

2024-10-22

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2024-2026 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА

Аймгийн “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2024-2026 оны хамтын хэлэлцээр”-ийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн нараар ахлуулсан төлөөллүүд хамтран баталлаа. 

Тус хэлэлцээр батлагдсанаар аймгийн хэмжээнд иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн баталгааг хангах,  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэгч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад баримтлах баримт бичиг болж байна. 

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймгийн “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо”-г аймгийн Засаг даргын 2024 оны А/589 дугаар захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулан төр, ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. Гурван талт хорооны нарийн бичгийн даргаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э. Цэвэлмаа ажиллах юм.